Элчин сайд Л.Болд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Европын парламентын гишүүн Хатагтай Ж.Принчигээс тус бүлэгт хамаарах орнуудын Элчин сайд нартай хийсэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах асуудлаар Хатагтай Ж.Принчитэй санал, мэдээлэл солилцон бэлтгэл ажлыг ханган ажиллахаар тохиров.