images

Элчин Сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Парламентын ордонд зочлов

ЭСЯ-ны мэдээ

2022-12-01

251

2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Элчин Сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Парламентын ордонд зочилж, тус Улсын Сенатын Дарга Стефани д’Хоуз, Бельгийн парламентын бүлгэмийн Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Самюэль Коголати болон бусад гишүүдтэй уулзаж, Монголын жолооны үнэмлэхийг Бельгийн Хаант Улсад хүлээн зөвшөөрөхөд Бельгийн Парламентын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлэн, хоёр улсын парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо.