images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ГАДААД ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ УИЛЛИАМ АССЕЛЬБОРНТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-11-20

14

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны газрын шинээр томилогдсон захирал Уиллиам Ассельборнтой 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзав.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Л.Болд ирэх 2026 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнийг тохиолдуулан өндөр, дээд хэмжээний айлчлал зохион байгуулах замаар хамтын ажиллагааг өөр түвшинд хүргэхийн чухлыг онцлов.

Түүнчлэн, Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлж байгаа талаар мэдээлэн дэмжихийг хүсэн ноот бичгийг гардуулав.  

Элчин сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Авилгын эсрэг конвенцын хүрээнд “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх” тухай тогтоолын төслийг хамтран санаачилж байгааг тэмдэглэв. 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Катар Улсад болох НҮБ-ын Авилгын эсрэг конвенцын талуудын 11 дүгээр бага хурлаар тогтоолын төслийг хэлэлцэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.