images

Элчин сайд Л.Болд Химийн зэвсгийг хориглох байгууллагын Бага хурлын чуулганд оролцож байна.

ЭСЯ-ны мэдээ

2022-11-29

253

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2022 оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Химийн зэвсгийг хориглох конвенцид Оролцогч талуудын Бага хурлын 27 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд оролцож байна.

Хуралд тус байгууллагын гишүүн орнууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.  Энэхүү хурлаар Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийн байдал, Химийн зэвсгийг хориглох байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.