images

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ – 2025 БОЛНО

ЭСЯ-ны мэдээ

2025-10-13

18

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулан Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-аас санаачлан “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа БНТУ-ын Истанбул хотноо 2025 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар:

🌐 Мэдлэг, туршлагаа хуваалцах

📢 Дуу хоолойгоо хүргэх

🤝 Сүлжээ, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

💡 Инновац, шинэ санаагаа танилцуулах

🇲🇳 Эх оронч үнэт зүйлсээ бататгах болно.

Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад суралцаж, амьдарч буй оюутан, залуучууд болон ТББ-ууд тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу.

https://www.msyoc.mn/

https://www.facebook.com/MSOConference

Бүртгэлийн холбоос: https://www.msyoc.mn/