images

Элчин сайд Л.Болд Фландерс мужийн Засгийн газраас зохион байгуулж буй Дэлхийн улсуудын элчин сайд, төлөөлөгч нарт зориулсан “Welcome in Flanders – Focus on Kortrijk” хөтөлбөрт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-10-13

12

Элчин сайд Л.Болд 2025 оны 10-р сарын 8-ны өдөр Фландерс мужийн Засгийн газраас зохион байгуулж буй Дэлхийн улсуудын элчин сайд, төлөөлөгч нарт зориулсан “Welcome in Flanders – Focus on Kortrijk” хөтөлбөрт оролцож, Кортрайк хотод ажиллалаа.

Хөтөлбөрийн хүрээнд Фландерс мужийн инновац, судалгаа, үйлдвэрлэлийн салбарын гол төвүүдийн нэг болох Flanders Make Kortrijk байгууллагад зочлон, “Smart Manufacturing in High Mix – Low Volume context” болон “Infinity-lab” зэрэг судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Hangar K инновац, стартап төвд зочилж, бүс нутгийн дижитал эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцлаа.

Хөтөлбөрийн төгсгөлд Кортерэйк хотын дарга Рут Ванденберге (Ruth Vandenberghe) хүлээн авч уулзан өөрийн хотын онцлог болон түүхэн дурсгалт газруудаа мөн танилцууллаа.