images

Элчин сайд Л.Болд 11 дүгээр сарын 24-ний өдөр Бельгийн Зам, тээврийн хөдөлгөөний яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Эмануэл Вандамтай уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2022-11-24

314

Элчин сайд Л.Болд 11 дүгээр сарын 24-ний өдөр Бельгийн Зам, тээврийн хөдөлгөөний яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Эмануэл Вандамтай уулзав. Уулзалтаар хоёр тал Монгол, Бельгийн зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Хаант Улс албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон нь хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэж буйг сайшаан тэмдэглэв. Энэ хүрээнд Элчин сайд Л.Болд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэндчилгээг хатагтай Вандамд уламжилж, Бельгийн Хаант Улс дахь Монголчууд, ТББ-уудын Нэгдсэн Зөвлөлөөс тус яаманд хүргүүлж буй талархлын захидлыг гардуулан өгөв.