images

“Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийн баг Бельгийн Хааны цэцэрлэгт хүрээлэнгийн Хөгжмийн киоскт тоглов

ЭСЯ-ны мэдээ

2025-07-08

12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болсон Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийн баг Бельгийн Хааны цэцэрлэгт хүрээлэнгийн Хөгжмийн киоскт 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэсэгчилсэн тоглолтоо хийж, Элчин сайд Л.Болд багийн хамт олонд баяр хүргэж, Монголын ирээдүй болсон авьяаслаг хүүхдүүддээ уран бүтээлд нь өндөр амжилт хүсэв.

Тоглолтыг суугаа орны иргэдээс гадна Европын улс орнуудад оршин суугаа монгол иргэд зорин ирж, сонирхсон бөгөөд тус тоглолт нь Монгол өв соёл, урлагийг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд дэм боллоо.  

Багийн хүүхдүүд мөн Бeльгийн Хаант Улсын Холбооны Парламентын ордонтой 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр танилцаж, Брюссель хотын талаар дурсамж дүүрэн буцав. Хүүхдийн багт тус ЭСЯ нь бүх талын дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд хамтран ажиллаж, тусалсан монголчууддаа талархал илэрхийлье.