images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЕВРОПЫН БИЗНЕСИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АРНУ ТАЙСОНТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-07-02

23

Элчин сайд Л.Болд 2025 оны 11-р сарын 17-ноос 20-ны хооронд Брюссель хотноо болох Европын Бизнесийн Дээд түвшний 25 дахь ээлжит уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Ерөнхий захирал Арну Тайсонтой уулзав. Тус дээд түвшний арга хэмжээ нь “Европыг сонго: Тэсвэртэй, өрсөлдөх чадвартай ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах  ба энэ хүрээнд талууд хэрхэн хамтран ажиллах, Монгол Улсын оролцооны талаар санал солилцов.

Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан гарааны бизнесүүдэд шаардлагатай хөрөнгө оруулал, санхүүжилт, хууль эрх зүйн зохицуулалтыг буй болгож, Европын Холбооны хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.