images

Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Дө Вэвер Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатарт баяр хүргэж, захидал ирүүлэв.

ЭСЯ-ны мэдээ

2025-06-25

50

Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Дө Вэвер Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатарт баяр хүргэж, захидал ирүүлэв.

Тэрээр захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар  томилогдсонд Бельгийн Хаант Улсын Засгийн газар болон бельгийн ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд удахгүй болох Үндэсний их баяр Наамдын халуун мэндчилгээг дэвшүүлжээ.

Тэрээр олон улсын харилцааны нөхцөл байдал тааварлашгүй эгзэгтэй энэ цаг мөчид Ерөнхий сайдын үүрэгт ажлаа эхлүүлж байгааг онцолж, Монгол Улс нь Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн нь байж ирснийг сайжааж, цаашид ардчилсан засаглалыг улам бүр бэхжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.