images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН СУРГАЛТЫН СҮЛЖЭЭ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИНГРИД ДЕРВЬЮ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-06-25

39

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Шүүхийн сургалтын сүлжээ байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ингрид Дервьютэй уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хоёр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс нь ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улсын хувьд эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хараат бус шүүхийн засаглалыг бэхжүүлэхийг төлөө сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ололт амжилт нь арвин ч мөн энэ хэрээр олон саад, сорилттой тулгарч ирснийг онцолж, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, ЕХ-ны дээрх байгууллагатай албан ёсны түншлэлийн харилцаа байгуулах асар их сонирхол байгааг илэрхийлэв. Улмаар манай улсын шүүгч, прокурорын чадавхыг дээшлүүлэх сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, цаг үеийн шаардлагаар шүүхийн үйл явцад хиймэл оюун санаа, цахимжуулалтыг хэрхэн ашиглах чадвар эзэмшүүлэх  зэрэг чиглэлээр хамтран ажиллах олон боломж байгаа талаар ярилцав.

Европын Холбооны Шүүхийн сургалтын сүлжээ байгууллага нь өдгөө 25 жилийн ойгоо тэмдэглэж буй харьцангуй залуу байгууллага бөгөөд Европын шүүх, прокурор, эрх зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг бүхий л байгууллагыг нэгтгэсэн томоохон сүлжээ байгууллага болон өргөжсөн байна. Тус байгууллага жилд 10 мянга орчим шүүгч, прокурорыг хамруулан 1000 орчим сургалт, семинар зохион байгуулдаг аж.