ЭЛЧИН САЙД Л.БОЛД НИДЕРЛАНДЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЗАХИРАЛ ДОМИНИК КУХЛИНГТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Гадаад харилцааны яамны Ази, Далайн орнуудын газрын захирал Доминик Кухлинтай 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ыг 2025 оны 6 дугаар сарын 28-нд, Монгол Улсаас Европын орнуудад суугаа Өргөмжит консул нарын уулзалтыг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус зохион байгуулж буй талаар мэдээлэв. Түүнчлэн цаг үеийн асуудал болон хоёр талын харилцааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим ажлын хүрээнд талууд санал солилцов.