images

Элчин Сайд Л.Болд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дарга Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2022-11-21

281

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Элчин Сайд Л.Болд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дарга Т.Дүүрэнг Элчин Сайдын яаман дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бельги, Нидерланд, Люксембург улсуудтай худалдаа, аж үйлдвэр, бизнесийн харилцааг өргөжүүлэх замаар Монгол Улсын гадаад худалдаа, аж үйлдвэр, банк, санхүү, бизнесийн салбарыг дэмжих, эдгээр улсуудаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжихтэй холбоотойгоор тус ЭСЯ-ны зүгээс МҮХАҮТ-тэй хамтран ажиллах чиглэлээр санал бодлоо хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа.