images

и-Монголиа (E-Mongolia) платформд хилийн чанадаас нэвтрэхэд хялбар боллоо

ЭСЯ-ны мэдээ

2022-11-18

431

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолыг хэрэжүүлэх ажлын хүрээнд Төрийн үйлчилгээний и-Монголиа (е-Mongolia) цахим платформд өнөөдрийн байдлаар 68 байгууллагын 777 үйлчилгээ нэвтэрч иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж байна. Харин хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд тус платформд бүртгүүлэх Монгол утасны дугааргүйн улмаас дээрх үйлчилгээг авахад бэрхшээлтэй байсан нь саяхан. Тэгвэл энэ асуудлыг Монгол Улсын Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэжээ. Монгол Улсын иргэд и-Монголиа (е-Mongolia) платформд Лайм апликэйшний дугаараар бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой боллоо. Ингэснээр иргэд ЭСЯ-ны консулын хэсэгт үйлчилгээ авахад шаардагдах төрөл бүрийн лавлагаа, мэдээллийг и-Монголиа (е-Mongolia) платформоос хялбархан татаж авах нөхцөл бүрдэж байгаа юм. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн Цахим хөгжил, Харилцаа холбооны яам болон Лайм апликэйшнийг хөгжүүлж буй OnLime Network LLC-гийн хамт олонд талархлаа илэрхийлье. Лайм апликэйшний танилцуулгыг эндээс үзнэ үү.

https://onlime.mn/

https://www.facebook.com/LimeAppOfficial/

https://twitter.com/LimeAppOfficial