Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад болон Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны яамны хэлтсийн дарга К.Оливьетэй уулзав
Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад болон Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын НҮБ-тай харилцах хэлтсийн дарга К.Оливьетэй 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо энэ оны 6 дугаар сарын 28-нд зохион байгуулах “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ын талаар мэдээлж, оролцохыг урьсан. Мөн Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the Elimination of Discrimination Against Women /CEDAW/)-ны гишүүний сонгуульд шинжээч Д.Амарсанааг нэр дэвшүүлсэн тухай мэдээлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн болно.
Захирал К.Оливьетэй зүгээс Монгол Улсаас НҮБ-ын чухал сонгуульд нэр хүндтэй өрсөлдөгч нэр дэвшүүлсэн гэж үзэж буйгаа тэмдэглэж, уулзалтаар хөндөгдсөн асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлсэн болно.