images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Үндэсний Номын санд зохиогдсон арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-05-19

52

Элчин сайд Л.Болд 2025 оны 5 дугаар сарын 15-нд Дэлхийн Трипитака (World Tripitaka) буюу бурхан багшийн сургаал судрын 2016 оны ховор эмхэтгэлийн хэвлэлийг Тайландын Хааны ивээл дор Бельгийн Хаант Улсын Үндэсний Номын санд хадгалуулахаар гардуулах ёслолд оролцов. 

Энэхүү арга хэмжээнд Буддын шашинт орнуудын Элчин сайдууд уригдан оролцсон бөгөөд энэ үер Элчин сайд Л.Болд Бельгийн Хааны ордны Зөвлөх ноён Ексавиэр Лепоиврэ (Xavier Lepoivre) болон Бельгийн Буддын шашны холбооны Ерөнхийлөгч ноён Карло Луйкс (Carlo Luyckx) нартай уулзалт хийж, хоёр талын шашин, соёлын харилцааны талаар санал солилцов.