Элчин сайд Л.Болд "Льеж муж болон хотын олон улсын харилцааны ололт, амжилт" эрдэм шинжилгээ, судалгааны бага хуралд уригдан оролцлоо
Элчин сайд Л.Болд 2025 оны 5-р сарын 7-ны өдөр Бельги улсын Льежийн Их сургууль дээр зохион байгуулсан "Льеж муж болон хотын олон улсын харилцааны ололт, амжилт" нэртэй эрдэм шинжилгээ, судалгааны бага хуралд уригдан оролцлоо. Энэхүү арга хэмжээг Валлон мужийн Консулын корпус санаачлан, тус их сургуультай хамран зохион байгуулж, Льеж муж, хот болон бүс нутгийн олон улсын харилцаанд түүхэн болон ирээдүйн хөгжлийн өнцгөөс дүн шинжилгээ хийв.
Хуралд олон улсын болон Бельгийн хүндэт зочид, нэр хүндтэй шинжээчид оролцсон бөгөөд тэдгээрийн дунд Бельги улсаас ОХУ болон АНУ-д суугаа элчин сайдаар ажиллаж байсан Жан-Артур РЕЖИБО, Герман хэлтэй бүс нутгийн Парламентын гишүүн Ральф Шрёдэр, түүхч профессор Бруно ДЕМУЛЕН, Профессор Катрин ЛАННО, Кристиан БЕРЕНДТ, болон Филипп ДЕСТАТТ зэрэг эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ.