images

ЮНЕСКО-гийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний бага хурлын хүрээнд явагдсан хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд оролцож үг хэллээ.

ЭСЯ-ны мэдээ

2025-05-08

13

Брюссель хотноо байрлах Фламандын Парламентын танхимд “Худал мэдээлэл: Өөрчлөгдөж буй ертөнцөд үзүүлэх нөлөө ба сорилтууд” сэдэвт арга хэмжээ 2025 оны 5-р сарын 6-ны өдөр Фландерсийн Тамгын газар болон Гадаад хэргийн алба хамтран зохион байгуулсан бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний бага хурлын хүрээнд явагдсан энэхүү хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд уригдан оролцож үг хэллээ.

Арга хэмжээний хүрээнд KU Leuven их сургуулийн профессор, factcheck.vlaanderen судлаач Michaël Opgenhaffen илтгэл тавьсан бол Европын Зөвлөл, OECD, VRT NWS, Lead Stories, Amnesty International зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдав.

Энэхүү хурал нь мэдээллийн үнэн зөв байдал, худал мэдээллийн эсрэг тэмцэлд олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн үүргийг онцлон тэмдэглэсэн чухал ач холбогдолтой боллоо.