Улаанбаатарын соёлын өдрүүд Унгарт
Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн ЗДТГ Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээг Будапешт хотноо 2025 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулна.