images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад болон Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын захирал Ф.Делхейтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-05-01

43

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад болон Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын захирал Ф.Делхейтэй 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.  

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Дө Вэверийг манай улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан захидлын эх хувийг гардуулсан болно. Мөн Нью-Йорк хотноо 2026 онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the Elimination of Discrimination Against Women /CEDAW/)-ны гишүүний сонгуульд шинжээч Д.Амарсанааг нэр дэвшүүлсэн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо энэ оны 6 дугаар сарын 28-нд зохион байгуулах “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ын талаар тус тус мэдээлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн болно.      

Түүнчлэн “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болох процедур, мөн хоёр улсын хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцов.

Захирал Ф.Делхейн зүгээс уулзалтаар хөндөгдсөн асуудлуудыг холбогдох албандаа мэдээлж, анхаарч ажиллахаа илэрхийлсэн болно.