"Дэлхийн өдөр, Тэнгис ба Сансар" сэдэвт олон улсын арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.
"Дэлхийн өдөр, Тэнгис ба Сансар" сэдэвт олон улсын арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов. Тэрээр энэхүү чуулганы хүрээнд болсон "Сансарын инновацид хийх хөрөнгө оруулалт дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар уригдан оролцож Монгол улсад сансар судлал хэрхэн хөгжиж байгаа талаар танилцуулав. Тус өдөрлөгийн үеэр Элчин сайд саран дээр буусан 10 дахь бөгөөд хамгийн залуу сансрын нисэгч болох Чарльз Дюк, мөн НАСА-гийн сансрын нисгэгчид Даг Херли (3 удаа сансарт ниссэн, 300 гаруй хоног сансарт байсан), Николь Стотт (2 удаа сансарт ниссэн, 100 гаруй хоног сансарт байсан) нартай уулзсан бөгөөд тэднийг сансар судлалын элчийн хувьд Монгол Улсад айлчлахыг урив. Сансрын нисэгчид урилгыг талархан хүлээн авч энэ онд хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдэж, ялангуяа Монголын ирээдүй болсон залуу үеийнхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.