images

Элчин Сайд Л.Болд ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч Элчин сайд Томас Шиебтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-04-25

51

Элчин Сайд Л.Болд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХБНГУ-аас Химийн Зэвсэгийг Хориглох Байгууллага /ХЗХБ/-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч Элчин сайд Томас Шиебтэй уулзаж хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, ХЗХБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллах болсонд баяр хүргэж амжилт хүсэв.

ХЗХБ-ын Гүйцэтгэх зөвлөлд тус байгууллагын гишүүн улсуудаас 41 улс хоёр жилийн хугацаагаар сонгогддог, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн саналаар тэргүүлэгчээ нэг жилийн хугацаагаар сонгодог бөгөөд энэ оны 3 дугаар сард хуралдсан 108 дугаар хуралдаанаар Элчин сайд Томас Шиеб сонгогдож 5 дугаар сарын 11-нээс үүрэг ажилдаа орох юм.