Элчин сайд Л. Болд Бельгийн Хаант улсын Влаамс-Брабант хотын дарга Ян Споорентой уулзав
Элчин сайд Л. Болд 2025 оны 1-р сарын 31-ний өдөр Бельгийн Хаант улсын Влаамс-Брабант хотын дарга Ян Споорентой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр тус хотын газарзүйн байршлын онцлог, ялангуяа улсынхаа нийслэл болон голлох олон улсын нисэх буудлыг хамардаг бүтэц нь Монгол Улсын Төв аймагтай төстэй байгааг онцлон дурдав. Энэ хүрээнд хоёр тал шууд харилцаа тогтоож, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.