images

Элчин сайд Л.Болд Европын Парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлгээс зохион байгуулсан хуралд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-02-03

28

Элчин сайд Л.Болд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Европын Парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлгээс зохион байгуулсан хуралд оролцож, Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл өгч, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд парламент хоорондын энэхүү зөвлөлдөх уулзалт нь чухал ач холбогдолтой механизм болохыг онцлов.