images

Элчин сайд Л.Болд Бельгийн Фландерс мужийн засгийн газраас дипломат корпуст зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-01-31

36

Элчин сайд Л.Болд 1-р сарын 30-ны өдөр Бельгийн Фландерс мужийн засгийн газраас дипломат корпуст зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Тус арга хэмжээний үеэр Фландерс мужийн Ерөнхий сайд Матиас Дипендаеле-тэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Фландерс муж нь Бельгийн эдийн засгийн хөгжлийг тэргүүлэгч бүс нутгийн нэгт тооцогддог. Фландерс нь өндөр хөгжсөн технологи, инноваци, үйлдвэрлэл, ложистик, судалгаа, боловсролын салбараараа алдартай бөгөөд Европын Холбооны худалдаа, бизнесийн чухал төвүүдийн нэг юм.