Элчин сайд Л. Болд Европын Комиссын Ерөнхийлөгч болон Европын Зөвлөлийн Ерөнхийлөгчийн ивээл дор дипломат корпуст зориулж зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов
Европын Комиссын Ерөнхийлөгч болон Европын Зөвлөлийн Ерөнхийлөгчийн ивээл дор дипломат корпуст зориулж зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд 2025 оны 1 сарын 29-ний өдөр Элчин сайд Л. Болд оролцлоо.
Элчин сайд Л. Болд уг арга хэмжээний үеэр Европын Зөвлөлийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Антониу Кошта-тай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Элчин сайд мөн Европын Холбооны Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн комиссар Кристоф Хансентай уулзаж, хоёр талын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.