images

Элчин сайд Л. Болд Европын Сансрын 17-р Чуулганд оролцлоо

ЭСЯ-ны мэдээ

2025-01-30

39

Брюссель хотноо 2025 оны 1-р сарын 28-29 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын Сансрын 17-р Чуулганд Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Л. Болд оролцлоо.  

Тус чуулган нь Европын сансрын бодлого, технологийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцдэг томоохон арга хэмжээ бөгөөд энэ жилийн чуулган “Европын сансрын аж үйлдвэрийн стратеги” зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн хэлэлцүүлгүүдээр өрнөлөө.  

Хэлэлцүүлэгт Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч, Европын Комиссын дэд ерөнхийлөгч  Кая Каллас, Нидерландын Батлан хамгаалахын сайд Рубен Брекелманс, Европын Комиссын Батлан хамгаалал, сансрын асуудал хариуцсан комиссар Андриус Кубилиус болон сансрын салбарын тэргүүлэх компанийн удирдлагууд оролцож, Европын сансрын салбарын хөгжлийн чиг хандлага, инноваци, технологийн уялдаа холбоо, олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Элчин сайд Л. Болд ЕХ-ны Дэд Ерөнхийлөгч Кая Калластай уулзаж, Европын Холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.