Элчин сайд Л.Болд Европын Парламентын Гадаад бодлогын Байнгын хорооны даргатай уулзав
Элчин сайд Л.Болд 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Европын Парламентын Гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Европын парламентын гишүүн Дэвид МКаллистертэй уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааны механизм болох Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэг хоорондын зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл солилцов.