Элчин сайд Л.Болд “Belgium House” төвд зохион байгуулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд 1 дүгээр сарын 22-ний өдөр 55 дахь удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын хүрээнд Бельги улсын засгийн газраас “Belgium House” төвд зохион байгуулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп, Хатан хаан Матильда нарт хүргэв. Мөн Бельги улсын ерөнхий сайд Александер де Кро болон Гадаад Хэргийн сайд Бернард Квентин нартай уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх тулгамдсан асуудлаар санал солилцов.
Уг тусгай хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн тодорхой бус байдал, хуваагдлыг олон улсын хамтын ажиллагаагаар шийдвэрлэх” мөн “Олон улсын хамтын ажиллагааг дахин төлөвлөх нь: Дэлхий болон Европын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зайлшгүй шаардлага" зэрэг чухал хэлэлцүүлгүүд болж, түүнд Бельги улсын улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчдын өндөр хэмжээний төлөөлөл оролцов.