ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгсөж, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиосонтой холбогдуулан тус ЭСЯ-нд эмгэнэлийн дэвтрийг 2025 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд орон нутгийн 09.00-12.00, 14.00-17.00 цагуудад нээж, мөн цахим хэлбэрээр эмгэнэл хүлээн авлаа.
Түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын хэрэг, Гадаад худалдааны болон соёлын асуудал хариуцсан сайд Ноён Бернард Квинтин цахимаар эмгэнэл илэрхийлээд байна.
Мөн гадаад улсаас Бельгийн Хаант Улсад суугаа нийт 23 дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд, Байнгын төлөөлөгч болон зөвлөхийн түвшинд ноот бичиг, захидал болон цахим хэлбэрээр эмгэнэл илэрхийлээд байна.