Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад харилцааны сайд Бернард Квентинтай уулзав
Элчин сайд Л.Болд 1 дүгээр сарын 10-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хааны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулсан шинэ оны хүндэтгэлийн ёслолд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп-д илгээсэн шинэ жилийн мэндчилгээг уламжлав.
Мөн энэ үеэр Бельгийн Хаант Улсын Гадаад харилцааны сайд Бернард Квентинтай уулзалт хийж, хоер талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.