Элчин сайд Л.Болд Нидерландын Гадаад хэргийн яамны Ази Номхон Далайн бүсийн газрын захирал Доминик Күүлингтэй уулзав
Элчин сайд Л.Болд Нидерландын Гадаад хэргийн яамны Ази Номхон Далайн бүсийн газрын захирал Доминик Күүлинг болон түүний багийн хамт олонтой 12 дугаар сарын 17 нд Амстердам хотноо уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөвийн талаар санал солилцсон байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.