images

Эрчим хүчний Хаартын бага хуралд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-12-09

26

Брюссель хотноо 2024 оны 12 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Эрчим хүчний Хаартын бага хурлын 35 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлж Элчин Сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус чуулганы үеэр 2018 оноос хойш боловсруулсан Эрчим хүчний Хаартын дүрмийн шинэчлэлийг нийт Гэрээлэгч талууд /Contracting parties/-д санал нэгтэйгээр баталсан нь өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улс 2020-2022 оны хооронд Эрчим Хүчний Хаартын бага хурлын даргалагчаар ажилласан, 2022 оноос бага хурлын дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд тус Дүрмийн шинэчлэлийг анхнаасаа дэмжиж ирсэн юм. Чуулганы хүрээнд Сайд нарын уулзалтын үеэр Элчин Сайд Л.Болд өндөр төвшний мэдэгдэл хийж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрчим хүчний реформын талаар төлөөлөгчдөд танилцуулж, Хаартын дүрмийн шинэчлэлийг баталгаажуулсанд Монгол Улсын нэрийн өмнөөс Гэрээлэгч талуудад талархал илэрхийллээ.