images

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо олон улсын арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-11-19

81

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон Bazar International du Luxembourg олон улсын арга хэмжээнд оролцох үеэр тус арга хэмжээг зохион байгуулагч Кармен Декалцтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Тус арга хэмжээг Люксембург хотноо жил бүр зохион байгуулдаг бөгөөд Люксембургт амьдарч буй монголчууд оролцож, улс орноо таниулан урлагийн тоглолт үзүүлэхээс гадна үзэсгэлэн худалдаа гаргаж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг борлуулан сурталчилсан. Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каин тус арга хэмжээнд оролцоход монголчуудад дэмжлэг үзүүлж ирсэн.

Зохион байгуулагч нь арга хэмжээнээс олсон орлогыг нэн хэрэгцээ шаардлагатай байгаа зорилтот бүлэг, хувь хүмүүст хандивын шугамаар хуваарилан олгодог ажээ.