images

ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 10 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ЭСЯ-ны мэдээ

2024-11-05

110

Бельгийн Хаант Улсын Херентаалс хотын спорт цогцолборт 2024 оны 11 дүгээр сарын 01-03-ны хооронд Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Европын 13 оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс бүрдсэн 46 баг тамирчид оролцов. Тэмцээнийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Болд нээж үг хэллээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бельгийн монголчуудын Сүлд спорт холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбооны Европ дахь салбар болох Европын монголчуудын волейболын холбоо, Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Бельгийн Монгол оюутан залуусын холбоо оролцов. Тэмцээнийг шүүхээр Монголын Волейболын холбооны дөрвөн шүүгч Улаанбаатараас ирсэн бол Бельгийн Хаант Улсын Фландерсийн Волейболын холбооны хоёр шүүгч мөн дэмжиж оролцлоо.

Тэмцээний:

Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд

-Чех улсын ILT баг алтан медаль

-Швед улсын Redeem баг мөнгөн медаль

-Бельги улсын Belgium

Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд

-Англи улсын Monbrit баг алтан медаль

-Club Win баг мөнгөн медал

-Ирланд улсын MGL баг хүрэл медал

Эрэгтэй ахмадын төрөлд

-Euro MGL баг алтан медаль

-Бельги улсын Belgium баг мөнгөн медаль

-Чех улсын Шинэ Эрин Баг хүрэл медаль

Эмэгтэй ахмадын төрөлд

-Бельги улсын Сүлд баг алтан медаль

-Чех улсын Хөх Монгол баг мөнгөн медаль

-Герман улсын Цог-1 баг хүрэл медаль хүртлээ.

 

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2013 онд Бельгид, 2014 онд Австрид, 2015 онд Чехд, 2016 онд Шведэд, 2017 онд дахин Бельгид, 2018 онд Австрид, 2019 онд Германд, 2022 онд Швейцарьт, 2023 онд дахин Чехд гэхчлэн нийт 9 удаа зохион байгуулагдаж өдгөө 10 дахь удаагаа анх болж байсан Херенталсын спорт цогцолбортоо эргэн ирсэн онцлогтой байв.