images

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-10-14

96

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй зүрх судасны мэс засал, эмчилгээ, оношилгооны чадавхыг бэхжүүлэх төслийн зөвлөхөөр ажиллаж байсан доктор Дидиер Патт-д олгох “Алтангадас одон”-г гардуулж, ёслолын үйл ажиллагаанд оролцов.    

Арга хэмжээнд Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн газрын Ерөнхий захирал Ж.Тернес, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал М.Тоннер, төслийн ахлах зөвлөх Д.Мөнгөнчимэг, Люксембург хотын Зүрхний мэс заслын үндэсний төвд ажиллаж буй Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засалч Д.Наранбаатар, Өргөмжит консул Ф.Каин болон албаны бусад төлөөлөгчид оролцов.                  

Энэ үеэр ГХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн газрын Ерөнхий захирал Ж.Тернес энэхүү төсөл нь Люксембургийн хөрөнгөөр хэрэгжиж буй амжилттай төслүүдийн нэг гэдгийг онцолж, Монгол Улсад Зүрх судасны үндэсний төв барихад шаардлагатай байгаа санхүүжилтийг олгохоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.