images

“Оч” Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ЭСЯ-ны мэдээ

2024-10-07

147

Бельгийн “Оч” Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 2024 оны 10-р сарын 05-ны өдөр Элчин сайдын яамны байранд боллоо. Тус сургуулийн үүсгэн байгуулагч, багш Ш.Чимгээ, багш М.Гантулга, Б.Энхмөнх нар “Монголын нууц товчоо” сэдэвтэй хичээлийг хөтлөн явуулав. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд Л.Болд оролцож тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. “Оч” сургууль нь өнгөрсөн жилүүдэд онлайнаар сургалт явуулж ирсэн бөгөөд сурагчид цахимаар сурсан зүйлсээ сард нэг удаа биечилсэн сургалтад хамрагдах байдлаар баталгаажуулан суралцах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн энэ удаагийн сургалтад Антверпен хотод үйл ажиллагаа явуулж буй Ирээдүй сургуулийн багш нар оролцож харилцан туршлага солилцов.