images

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүхийн Прокурор Карим Кантай хийсэн уулзалтад оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-10-07

119

Гааг хотноо 2024 оны 10 дугаар сарын 2-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Прокурор Карим Кан Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн Ази, Номхон далайн бүлгийн Элчин сайд нартай хийсэн уулзалтад Элчин сайд Л.Болд оролцов.

Тус уулзалтад Япон, БНСУ, Бангладеш, Палестин, Йордан, Кипр Улсын төлөөлөл оролцсон бөгөөд энэ оны 12 дугаар сард болох Ассамблейн 23 дугаар чуулганы бэлтгэлтэй холбоотой зарим асуудлаар санал солилцов.