images

Элчин сайд Л.Болд Фландерс мужид ажиллаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-10-05

98

Элчин сайд Л.Болд 2024 оны 10-р сарын 3-ны өдөр Фландерс мужийн Засгийн газраас зохион байгуулж буй Дэлхийн улсуудын элчин сайд нарт Фландерс мужтай хамтран ажиллах хөтөлбөрт оролцож Гент хотод ажиллаа. Гент хотын захирагч Маттиас Де Клерк (Mathias De Clercq) болон болон Фландерс мужын Гадаад Хэргийн Газрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Жюли Байненс нар элчин сайдуудыг хүлээн авч уулзан, Фландерс муж, Гент хотын захиргаа болон үйл ажиллагааг нь танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд мөн дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллагын нэг Флемишийн Биотехнологийн Институтэд зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Үүнээс гадна саяхан үүдээ нээсэн өндөр технологийн 500 гаруй стартап компанийг ажиллуулж буй WinterCircus АйТи төвд зочилов.Фландерс муж нь Бельгийн эдийн засгийн гол бүс бөгөөд улсын нийт ДНБ-ий 60 орчим хувийг бүрдүүлдэг. Харин Гент хот нь оюутан, залуус олноор төвлөрдөг тул "залуучуудын хот" хэмээн нэрлэгддэг бөгөөд залуу үеийнхний инноваци, боловсролын гол төв юм.