images

Элчин сайд Л.Болд Левений их сургуульд зочлов

ЭСЯ-ны мэдээ

2024-06-26

197

Элчин сайд Л.Болд 6 дугаар сарын 26-ны өдөр Бельгийн Хаант Улсын тэргүүлэх сургууль болох Левений их сургууль (KU Leuven)-ийн дэд ректор профессор Петер Лиевэнс, Гадаад хамтын ажиллагааны газрын Дипломат алба хариуцсан дарга Барт Хэндрик нартай уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн талаар танилцуулж, монгол оюутан залуусыг тус сургуульд суралцуулах боломжийн талаар санал солилцов.

Энэхүү сургууль нь 1425 онд байгуулагдсан бөгөөд европын хамгийн эртний, нэр хүндтэй сургуулиудын нэг билээ. Түүнчлэн, инженер, био анагаах ухаан, эм зүй, эдийн засаг зэрэг олон чиглэлээр мэргэшсэн ба өдгөө нийт 65000 гаруй оюутантай, түүний 15000 нь гадаад оюутан ажээ.