images

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-25

201

Люксембургийн Их Гүнт Улсын үндэсний баярыг тохиолдуулан Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг Их Гүн Хенри болон Люксембург хотын дарга нар 2024 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хүлээн авч уулзав.

 Элчин сайд Л.Болд энэ үеэр Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдаа ба хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд Завиер Беттел болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын талаар айлын талд мэдээлэл өгөв.