images

Элчин сайд Л.Болд Любляна-Гаагийн конвенц”-д гарын үсэг зурав.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-25

256

Брюссель хотноо 2024 оны 6 дугаар сарын 24 -нд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-д гарын үсэг зурав.

Монгол Улс тус конвенцыг үүсгэн байгуулагч, санаачлагч орноор Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегал Улстай хамтран ажиллаж ирсэн. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Бельгийн Гадаад хэргийн яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Пиет Хейрбут, Нидерландын Хаант Улсаас Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын зөвлөх Мирейлле ван Сюмерен болон бусад албаны хүмүүс байлцав.

 Тус конвенцыг Словени Улсын Любляна хотноо 2023 оны 5 дугаар сард Дипломат бага хурлаар дэлхийн 80 гаруй дэмжин баталсан бөгөөд эдүгээ тус конвенцод 35 улс нэгдэн гарын үсэг зураад байна. Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээд шилжүүлэх, мэдээлэл солилцоход чиглэгдсэн уг шинэ конвенц нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой олон талт гэрээ юм.