images

Элчин сайд Л.Болд Европын Парламентын дэд ерөнхийлөгч Рысзард Чарнецкитай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-06-21

179

Элчин сайд Л.Болд 6 дугаар сарын 20-ны өдөр Европын Парламентын Дэд ерөнхийлөгч Рысзард Чарнецкиг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Ноён Р.Чарнецки Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Европарламентын зүгээс 7 гишүүн ажиглагчаар очиж ажиллах болсныг мэдээлэв. Уулзалтын үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцыг танилцуулав.