images

Элчин сайд Л.Болд Европ-Ази Төв ТББ-ын Дэд тэргүүн х. Виолетта Булч-ийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-06-19

194

Элчин сайд Л.Болд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Европ-Ази Төв ТББ-ын Дэд тэргүүн х. Виолетта Булч-ийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзлаа. 

Европ-Ази төв нь салбар хоорондын мэргэжлийн хүмүүс, институци, байгууллага, сүлжээг хооронд нь холбох замаар Ази-Европын харилцааг дэмжих зорилготой бие даасан, ашгийн бус байгууллага юм. 

Тус төв нь Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн нийгэм, соёл, бизнес, улс төрийн хүрээний хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хоорондын ялгааг арилгах, Европ-Азийн харилцааны талаар орчин үеийн, цогц судалгаа, дүн шинжилгээ хийх, харилцанмэдээллээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд тус Төв нь Хятад, Вьетнам, Бангладеш зэрэг улсуудтай хамтарсан төслүүд дээр ажиллаж байгаа юм.

Уулзалтаар х. В.Булч тус Төвийн тухай танилцуулахын зэрэгцээ цаашид Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин Сайд Л. Болд тус төвтэй Монгол Улс худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцож,  2024 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдах Дэлхийн Эмэгтэйчүүдийн Форумын талаар мэдээлэл өглөө. В.Булч нь 2014 онд Словени улсын Тэргүүн шадар Сайд, 2014- 2019 онуудад Европын Комиссын Зам, тээвэр хариуцсан Комиссар зэрэг өндөр албанд томилогдон ажииллаж байсан бөгөөд байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар нийтлэлүүд бичиж олон улсад танигдсан эмэгтэй лидер юм.