images

Элчин сайд Л.Болд Монсын их сургуульд зочлов

ЭСЯ-ны мэдээ

2024-06-19

157

Элчин сайд Л.Болд 6 дугаар сарын 19-ний өдөр Бельгийн Хаант Улсын тэргүүлэх сургуулиудын нэг болох Монсын их сургуулийн ректор бөгөөд Ерөнхийлөгч, европын их сургуулиудын “EUNICE” холбооны удирдах зөвлөлийн дарга Филипп Дюбуа, гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд ректор, профессор Лауренс Рис нартай уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн талаар танилцуулж, монгол оюутан залуусыг тус сургуульд суралцуулах боломжийн талаар санал солилцов.

Энэхүү их сургууль нь геологи, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх 100 гаруй жилийн туршлагатай бөгөөд дэргэдээ 10 судалгааны төвтэй, нийт 12000 гаруй оюутантай, 1000 гаруй багш, эрдэмтэн судлаачидтай ажээ.