images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын сонгуулийн дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2024-06-16

173

Бельгийн Хаант Улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөнтэй холбогдуулан Фламанд мужийн Засгийн газраас 6 дугаар сарын 10-ны өдөр дипломат корпуст зориулан сонгуулийн дүнгийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд оролцсон бөгөөд Фламанд мужийн Канцлер, гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Жули Байненс, Гентийн Их сургуулийн улс төр судлалын Профессор Др. Карл Девос, Левений Их сургуулийн Профессор Др. Стевен Ван Хеке нар Бельгийн мужийн болон холбооны парламентийн болон Европарламентийн ээлжит сонгуулийн дүн, цаашдын үйл явцын талаархи өөрсдийн санал дүгнэлтээ танилцуулав. Энэ үеэр элчин сайд нар сонирхсон асуултандаа хариулт авлаа.