images

Элчин сайд Л.Болд Европын Холбооноос зохион байгуулсан “Шуманы аюулгүй байдал, батлан хамгаалахын форум”-д оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-31

181

Элчин сайд Л.Болд Европын Холбооноос зохион байгуулсан “Шуманы аюулгүй байдал, батлан хамгаалахын форум”-д оролцов. Арга хэмжээний үеэр Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Йозеф Боррел, ЕАБХАБ-ын (OSCE) Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Мария Шмид нартай товч уулзав.

Уулзалтаар энэ онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцолж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

“Шуманы аюулгүй байдал, батлан хамгаалахын форум”-д 60 гаруй түнш орон, ЕХ-ны гишүүн орнууд, Европын холбооны гишүүн орнуудын өндөр түвшний шийдвэр гаргагчид болон Европын холбоо (ЕХ), олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, түүнчлэн тэргүүлэх судалгааны төвүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцов.