images

Элчин сайд Л.Болд Бельги Улсын Сенатад зочлов

ЭСЯ-ны мэдээ

2024-05-16

234

Элчин сайд Л.Болд 5 дугаар сарын 15-ны өдөр Бельгийн Хаант Улс Европын Холбоог даргалж буйг тохиолдуулан зохион байгуулсан “Энэ бол Европ” ёслолын арга хэмжээнд оролцлоо. Арга хэмжээг нээж бельгийн Сенатын Ерөнхийлөгч Стефани Д’Хос үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Бельги Улс шинэ сонгуулийн өмнөх хариуцлагатай цаг үед Европын Холбоог даргалах хүндтэй үүргийг гүйцэтгэж байгааг онцлов. Элчин сайд Л.Болд энэ үеэр Сенатын ерөнхийлөгчтэй товч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.