images

Элчин сайд Л.Болд Карибын орнууд, Төв Ази болон Монгол Улсаас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд нарын анхдугаар зөвлөлгөөнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-05-16

225

Элчин сайд Л.Болд Карибын орнууд, Төв Ази болон Монгол Улсаас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд нарын анхдугаар зөвлөлгөөнд оролцов.

Ямайка улсын ЭСЯ-н дээр зохион байгуулсан энэ хуралдаанд хоёр бүс нутгийн 20 орчим элчин сайд нар оролцож, ЕХ-той хамтын ажиллагааны хүрээний туршлага солилцож, өөрийн бүс нутгийн худалдаа эдийн засгийн чиглэлээр танилцуулж, цаашид хатран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр ярилцав. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт тэргүүлэх анхаарал хандуулж буй тус бүс нутгийн орнууд иргэдийн харилцан визгүй зорчих тогтолцоог өргөжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргахаар тохиролцов. 

Элчин сайд Л.Болд Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааны механизмуудын талаар танилцуулж, энэ онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар онцлов.