images

Элчин сайд Л.Болд Бенилюксийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Бэйкерстэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-05-06

185

Элчин сайд Л.Болд Бенилюксийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Бэйкерстэй 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Брюссель хотноо уулзаж, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн Улсууд хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар баталсан тухай ноот бичгийг гардуулав.

Уулзалтын үеэр Монгол Улс, Бенилюксийн Улсууд хооронд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд дээрх хэлэлцээр чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, цаашид манай энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судлан үзэхийг хүсэлт болгов.